|
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийн асуудлаар 4 дэх удаагаа санал хураалт хийсэнд Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яамны сайд Бан Кимооныг 14 санал дэмжсэн тул тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох нь тодорхой болсон байна.
Санал хураасны дүнд Бан Кимооныг 14 санал дэмжиж, нэг нь саналгүй гэсэн байлаа. Бан Кимоон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох шаардлагыг бүрэн хангасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав\
|