• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-04 17:19:07    
БНАСАУ цөмийн туршилт хийх мэдэгдэлд холбогдуулан үг хэлцгээв

Хятадын Олон Улсын Радио

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан болон БНСУ, Япон, Орос, Аерик зэрэг орнууд 3-ны өдөр БНАСАУ-ын цөмийн туршилт хийхээр мэдэгдэл нийтэлсэнд холбогдуулан үг хэлцгээсэн байна.

      Аннань мөн өдөр мэдэгдэл хийж, тэвчээртэй байхыг БНАСАУ-д уриалсан байна. БНАСАУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний механизмд буцан ирж, Солонгосын хойгийн цөмийн асуудал болон аюлгүйн бусад асуудлыг хэлэлцээгээр эв дүйтэй зохицуулахыг уриалжээ.

      БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч Сеүлд, БНСУ-ын засгийн газар сэрэмжийн дохионы механизмээ эрчимжүүлж, БНАСАУ-ын удалгүй хийх гэж байгаа цөмийн туршилтыг тагнан хэмжихээр шийдсэн гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн ордны нэгэн өндөр тушаалын албаны хүн хэлэхдээ, БНСУ БНАСАУ-ын цөмийн туршилт хийх төлөвлөгөөнд маш харамсаж байна гэжээ.

     Японы ерөнхий сайд Абе Шинзо мөн орой ерөнхий сайдын ордонд сурвалжлагчтай уулзахдаа, БНАСАУ-ын цөмийн туршилт хийхийг яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй, олон улсын хамтын нийгэмлэг хатуу хариу арга хэмжээ авах ёстой гэжээ.

     Оросын гадаад хэргийн сайдн Сергей Лавров 3-ны өдөр Москвад хэвлэлийнхэнд хэлэхдээ, Орос Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний талуудтай хамтаар БНАСАУ-ыг тэвчээртэй байлгаж, байдлыг гааруулах алхам хийхээс нь зайласхийхээр чармайна. Солнгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээ ойрын хугацаанд болохыг Орос хүсэж байна гэжээ.

      Америкийн төрийн дипартментын төлөөлөгч Сеан Мкормак, БНАСАУ цөмийн туршилт хийх нь Ази тив болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд хүлээж авахын аргагүй заналхийлал учруулах болно гэж мөн өдөр илэрхийлсэн байна./Баатар орчуулж, Урангоо хянав./