|
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тус сарын дарга, Японоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ошима Кензо 4-ний өдөр Нью-Йоркт хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдөр БНАСАУ цөмийн туршилт хийх гэж байгаад холбогдуулан хаалттай зөвшилцөөн хийв. Зөвшилцөөнд оролцогсод энэ хэрэгт анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цөмийн туршилт хийхгүй байхийг БНАСАУ-т шаардсан байна гэжээ.
Ошима Кензо хаалттай зөвшилцөөн дуусах үе сурвалжлагчид хандан ингэж хэлсэн байна.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ван Гуан-я хаалттай зөвшилцөөн дуусах үе сурвалжлагчид хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнүүд одоох байдлыг нягт ширтэн анхаарч байгаа бөгөөд 6 талын хэлэлцээ нь одоох асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам мөн гэж санал нэгтэй үзэцгээж байна гэжээ.
Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Витали Чуркин сурвалжлагчид хэлэхдээ, 6 талын хэлэлцээний хүрээнд асуудлыг зохицуулахыг Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнүүд сайшааж байна гэжээ.
БНАСАУ 3-ны өдөр мэдэгдэл нийтлүүлж тэмдэглэхдээ, эрдэм шинжилгээний салбарт аюулгүй байдлыг эрс хамгаалсан байдалд цөмийн туршилт хийх болно гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|