БНАСАУ-ын ГХЯ 3-ны өдөр Солонгос цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдсэнээс хойш АНУ, Орос, Канад, Болгари зэрэг орон 5-ны өдөр мэдэгдэл нийтлэх юм уу үг хэлцгээж, үүнд анхаарал хандуулсан байна.
Америкийн Цагаан ордны төлөөлөгч Тони Снов хэлэхдээ, Солонгосын хийж мэдэх цөмийн туршилтыг Америк өнөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Солонгосын хөрш орноор дамжуулан хориглож байгаа бөгөөд зургаан талын хэлэлцээнд дахин оролцуулахаар түүнийг шаардаж байна гэжээ. БНАСАУ зургаан талын хэлэлцээнд дахин оролцох юм бол эдийн засгийн тусламж олж мэдэх бөгөөд Америктай хэлэлцээ хйиж мэднэ гэж тэрээр онцолсон байна.
Оросын ГХЯ-ны сайд Серги Лавров хэлэхдээ: Оросын тал Солонгосын удирдагчтай шууд хэлэлцээ хийж цөмийн туршилт битгий хийгтүн гэж Сологосын талыг ятгах болно гэжээ.
Канадын ГХЯ-ны сайд Петер Макай мэдэгдэл хийж тэмдэглэхдээ: Солонгосын цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдсэн нь " маш их өдөөлгийн чанартай юм, Канад болон олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.
Болгарын ГХЯ мэдэгдэл хийж, зургаан талын хэлэлцээнд үг дуугүй буцан ирж, ноднины 9-р сарын 19-ны өдөр баталсан зургаан талт хэлэлцээний " хамтын мэдэгдэл" –д холбогдсон зүйлийг үнэнхүү хэрэгжүүлэхийг Солонгосын талд хандан уриалсан банйа. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав.\
|