|
Америкийн төрийн департаментын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касеи 5-ны өдөр хэлэхдээ, цөмийн туршилт хийх нь хэт өдөөлгийн үйл ажиллагаа бөгөөд энх тайван, аюулгүй байдал заналхийлэл болно гэж үзэж байгаагаа Америкийн засгийн газар холбогдох зам сувгаар БНАСАУ-д хандан илэрхийлэв гэжээ.
Касеи хэлэхдээ, Америкийн засгийн газар БНАСАУ-ын хариуг аваагүй байсаар. Солонгосыг ятгаж байгаад цөмийн туршилт хийхийг нь орхиулах нь Америкйин өнөөгийн хамгийн чухал зорилт болно. Хоёр тал болон олон талын дипломат хүчин чармайлтаар энэ зорилтыг биелүүлэхээр Америкийн засгийн газар чармайна гэжээ.
НҮБ-ын Аюулгүй Зөвлөл цөмийн туршилт хийхээ орхихыг Солонгосоос уриалсан энэ албан ёсны мэдэгдлийг батлахаар хэлэлцэж байгааг сайшааж байгаагаа Касеи илэрхийлжээ. \Баясгалан орчуулж Баатар хянав\
|