• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-07 15:11:50    
Цөмийн туршилт хийхгүй байхыг шаардав

Хятадын Олон Улсын Радио

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 6-ны өдөр даргын мэдэгдэл нийтэлж, цөмийн туршилт хийхгүй бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай 6 талт хэлэлцээнд нөхцөлгүйгээр нэн даруй буцаж, улс төр дипломат арга барилын дагуу асуудлыг энх тайвнаар бүх талаар зохицуулах арга хэмжээ хайн сүвэгчлэхийг БНАСАУ-ын талд шаардсан байна.

    Цөмийн туршилт хийх тухай БНАСАУ-ын мэдээлсэнийг Аюулгүйн зөвлөл анхааралдаа авч байна. Солонгосын талын хийж мэдэх цөмийн туршилт нь бүс нутаг болон бүс нутгийн гаднах энх тайван аюулгүй тогтвортой байдалд заналхийлэл болох болно, Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг хайхрахгүйгээр Солонгосын тал цөмийн туршилт хийх юм бол Аюулгүйн зөвлөл НҮБ-ын дүрмийн үзэл санааны дагуу арга хэмжээ авах болно гэж уг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. \Урьхан орчуулж, Э.Цогзолмаа хянав\