• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-07 15:42:47    
Цөмийн туршилт хийхгүй байхыг Аюулгүйн зөвлөл шаардав

Хятадын Олон Улсын Радио

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 6-ны өдөр даргын мэдэгдэл нийтэлж, цөмийн туршилт хийхгүй бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай 6 талт хэлэлцээнд нөхцөлгүйгээр нэн даруй буцаж, улс төр дипломат арга барилын дагуу асуудлыг энх тайвнаар бүх талаар зохицуулах арга хэмжээ хайн сүвэгчлэхийг БНАСАУ-ын талд шаардсан байна.

    Цөмийн туршилт хийх тухай БНАСАУ-ын мэдээлсэнийг Аюулгүйн зөвлөл анхааралдаа авч байна. Солонгосын талын хийж мэдэх цөмийн туршилт нь бүс нутаг болон бүс нутгийн гаднах энх тайван аюулгүй тогтвортой байдалд заналхийлэл болох болно, Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг хайхрахгүйгээр Солонгосын тал цөмийн туршилт хийх юм бол Аюулгүйн зөвлөл НҮБ-ын дүрмийн үзэл санааны дагуу арга хэмжээ авах болно гэж уг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

    Уг даргын мэдэгдэл нийтлэгдсэний дараа, Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яам 7-ны өдөр мэдэгдэл нийтэлж дэмжиж байхаа илэрхийлсэн байна.

    Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, цөмийн туршилт хийгээд ямар ч сайн үр дүнд хүрч чадахгүй гэснийг Хойт Солонгос эрхбиш ойлгож мэдэх хэрэгтэй юм. Иймээс Хойт Солонгос цөмийн туршилт хийх төлөвлөгөөгөө нэн даруй орхиж, 6 талын хэлэлцээнд нөхцөлгүйгээр буцан ирж, дипломат арга зам болон энх тайвны аргаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг хүсэн хүлээх хэрэгтэй гэж Өмнөд Солонгос шаардаж байна гэжээ.

    Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яамны мэдэгдэлд бас тэмдэглэхдээ, Хойт Солонгос хэрвээ олон улсын хамтын нийгэмлэгийн ятгалгыг хайхрахгүйгээр зориуд цөмийн туршилт хийх юм бол үүнээс гарах бүх үр дагварт хариуцлага хүлээх ёстой гэжээ. \Урьхан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\