• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-07 15:44:16    
Хойд Солонгосын цөмийн туршилт хийхийг болиулах шаардлагыг дэмжлээ

Хятадын Олон Улсын Радио

    НҮБ 6-ны өдөр даргын мэдэгдэл нийтэлж, цөмийн туршилт хийхээ болихыг Хойд Солонгост шаардсаныг дэмжиж байна гэж Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яам 7-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэжээ.

    Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яамны уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, цөмийн туршилт хийгээд ямар ч сайн үр дүнд хүрч чадахгүй гэснээ Хойд Солонгос ойлгож мэдэх хэрэгтэй юм. Иймээс Хойд Солонгос цөмийн туршилт хийх төлөвлөгөөгөө нэн даруй орхиж, 6 талын хэлэлцээнд нөхцөл дурдахгүй оролцож, дипломат арга зам болон энх тайвны аргаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг хүсэн хүлээх хэрэгтэй гэж Өмнөд Солонгос шаардаж байна гэжээ.

    Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яамны мэдэгдэлд бас тэмдэглэхдээ, Хойд Солонгос хэрвээ олон улсын хамтын нийгэмлэгийн ятган хориглохыг үл ойшоон зориуд цөмийн туршилт хийх юм бол үүнээс гарах уршгийн хариуцлага бүхнийг хүлээх ёстой гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав\