Японы ерөнхий сайд Абе Шинзо Хятад улс болон Өмнөд Солонгост айлчлах нь энэ хоёр оронтой итгэлцэл тогтоохын анхны алхам мөн. Абе Шинзогийн айлчлалаар Японы Хятад, Өмнөд Солонгос хоёр оронтой харилцаагаа сайжруулахыг бид хүсэн хүлээж байна гэж Японы улс төрийн сөрөг намын зүтгэлтнүүд 8-ны өдөр Японы радио, телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
Японы засгийн эрхэнд байгаа Либераль ардчилсан намын улс төрийн зохицуулах зөвлөлийн дарга Накагава Шоичи хэлэхдээ, ерөнхий сайд Абе Шинзогийн айлчлал нь Хятад улс болон Өмнөд Солонгостой итгэлцсэн харилцаа тогтоохын анхны алхам мөн гэжээ. Ардчилсан намын улс төрийн зохицуулах зөвлөлийн дарга Мацумото Такеаки, ерөнхий сайд Абе Шинзогийн Хятад улс болон Өмнөд Солонгосын тэргүүн нартай хийх хэлэлцээг идэвхтэй үнэлсэн байна.
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар Ерөнхий сайд Абе Шинзо 8-ны үдээс хойно тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад хийх хоёр хоногийн албан ёсны айлчлалаа эхэлсэн юм. Энэ бол Абе Шинзо ерөнхий сайдын тушаалд орсны дараах Хятад улсад хийж байх анхны айлчлал юм./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|