• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-09 15:55:43    
Абегийн Хятадад хийсэн айлчлалыг Японыхан идэвхтэй үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Японы ерөнхий сайд Абе Шинзо 8, 9-ний өдөр Хятадад албан ёсны айлчлал хийж, Хятадын удирдагчидтай хэлэлцээ хийсэн байна. Абегийн Хятадад хийсэн айлчлалыг Японы олон давхаргынхан идэвхтэй үнэлж байна.
"Асахи шинбун" сонин 9-ний өдөр "Япон Хятадын хэлэлцээ нь хоёр орны харилцааны цаашид муудахыг зогсоох болтугай" гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлж, Японы ерөнхий сайд байсан Коизумигийн Ясукүни сүмд мөргөл үйлдсэнээс болж, Япон Хятад хоёр орны харилцаа нь дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн тааруухан үед орсон юм. Абе Шинзогийн Хятадад хийсэн энэ айлчлал нь Япон Хятадын хамтын ажиллагааны шинэ харилцаа тогтооход хүчин чармайлт гаргаж, Япон Хятадын харилцааны цаашид муудахыг хориглон зогсоолоо гэжээ.

      Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга 8-ны орой мэдэгдэл хийж, Абегийн Хятадад хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, Япон Хятад хоёр тал хоёр орны харилцаа шинэ үе шатанд орсныг харуулах стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоох талаар санал нэгтэй болсон байна. Үүнийг би өндрөөр үнэлэн сайшааж байна гэж тэмдэглэсэн байна. Засгийн эрх барьж байгаа холбооны Цэвэр бодлоготны намын төлөөлөгч Ота Акихиро 8-ны орой Токиод үг хэлж, Япон Хятад хоёр орон бие биеээ харилцан нэн сайн ойлгож, Япон Хятад хоёр орны тэргүүн нар хойшид хоёр орны хооронд оршиж байгаа асуудлуудыг зохицуулахын төлөө үргэлжлэн ирээдүйд хандан яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэжээ.

      Үүнээс гадна Японы "Эдийн засгийн салбарын холбоо"-ны төлөөлөгч захирал Киташиро Какүтаро, Японы худалдааны зөвлөлийн дарга Сасаки Микио 8-ны өдөр тус тус үг хэлж, Хятад Японы тэргүүн нар хойшдоо тогтмол уулзаж, хоёр орны ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр орны эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлж, маргаантай асуудлуудаа зохицуулахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\