БНСУ-ын Гадаад Харилцаа худалдааны сайд Бан Кимоон 9-ний өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Японы ГХ-ны сайд Асо Таротай утсаар ярьж, БНАСАУ цөмийн туршилт хийсэн асуудалд хариу арга хэмжээ авах талаар яаралтай зөвлөлдсөн байна.
БНАСАУ-ын цөмийн туршилт хийсэн асуудлаар зөвшилцөхийн хамт шаардлагатай арга хэмжээ авахыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлд гурван орны гадаад хэргийн сайд санал нэгтэй шаардсан байна. Райс хэлэхдээ, БНСУ, Америкийн цэргийн холбоо болон Америк БНСУ-ын хамгаалалтын хамтын гэрээний чухал чанарыг Америкийн засгийн газар дахин нотолж байна гэжээ.
Уг гурван орны ГХ-ны сайд нар мөн өдрийн үдээс хойш утсаар дахин хэлэлцээ хийх юм байна. Бан Кимоон Америкаас БНСУ-т суугаа элчин сайдтай мөн үдээс хойш уулзаж, холбогдох асуудлаар байр сууриа ярилцах юм байна.\Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|