• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 10:24:39    
БНАСАУ-тай хэлэлцээ хийхээс Америк татгалзав

Хятадын Олон Улсын Радио

     БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийхээс Америк 10-ны өдөр дахин татгалзсан бөгөөд БНАСАУ-ын заналхийлэлд буулт хийхгүй гэж илэрхийлсэн байна.

     Америкийн НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жон Болтон Америкийн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, заналхийлж шахалт үзүүлэх нь БНАСАУ-ын хэлэлцээ хийх хуучин арга барил юм, одооноос эхэлж эдгээр арга барил нь Америкт хүчингүй болох болно гэжээ. Солонгосын тал 6 талт хэлэлцээ хийхэд бэлэн байгаа юм бол Америк Солонгосын хооронд хэлэлцээ хийх боломжтой юм гэж тэрээр бас илэрхийлжээ.

     БНАСАУ-д тэнгисийн хаалтыг багтаасан цэргийн ажиллагаа хэрэгжүүлэх эсэх тухай Болтон хариулахдаа, одоо цаг нь болоогүй байна гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\