• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 14:58:41    
БНАСАУ-ын цөмийн туршилтад Олон улсын хамтын нийгэмлэг үргэлжлэн мэдэгдэл гаргав

Хятадын Олон Улсын Радио

     БНАСАУ газар доорх цөмийн туршилт хийсний дараа, хэсэг улс орон 10-ны өдөр үргэлжлэн мэдэгдэл гаргаж, цөмийн зэвсгийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-т шаардсан банйа.

     Америкаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жон Болтон мөн өдөр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Америкийн Засгийн газар БНАСАУ-тай шууд яриа уулзалт хийхээс татгалзана, БНАСАУ-ын заналхийлэлд Америк буулт хийхгүй гэжээ. Гэвч тэрээр мөн хэлэхдээ, БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орох юм бол, Америк БНАСАУ-ын хоёр талын хэлэлцээ хийх боломжтой юм гэжээ.

     Английн Гадаад харилцааны сайд хатагтай Маргарет Баскет мөн өдөр Английн Парламентад үг хэлж, БНАСАУ-ын хийсэн цөмийн туршит нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд илт заналхийлэл болов, Английн Засгийн газар энэ асуудал дээр хатуу байр суурь баримтлах болно гэжээ.

     Францын Гадаад хаилцааны сайд Филиппе Дөүсте-Блази мөн өдөр Үндэсний хурлын асуултад хариулах үедээ хэлэхдээ, БНАСАУ-т хориг тавих тогтоол түргэн батлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хүсч байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\