БНАСАУ газар доорх цөмийн туршилт хийсний дараа, хэсэг улс орон 10-ны өдөр үргэлжлэн мэдэгдэл гаргаж, цөмийн зэвсгийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-т шаардсан банйа.
Америкаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жон Болтон мөн өдөр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Америкийн Засгийн газар БНАСАУ-тай шууд яриа уулзалт хийхээс татгалзана, БНАСАУ-ын заналхийлэлд Америк буулт хийхгүй гэжээ. Гэвч тэрээр мөн хэлэхдээ, БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орох юм бол, Америк БНАСАУ-ын хоёр талын хэлэлцээ хийх боломжтой юм гэжээ.
Английн Гадаад харилцааны сайд хатагтай Маргарет Баскет мөн өдөр Английн Парламентад үг хэлж, БНАСАУ-ын хийсэн цөмийн туршит нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд илт заналхийлэл болов, Английн Засгийн газар энэ асуудал дээр хатуу байр суурь баримтлах болно гэжээ.
Францын Гадаад харилцааны сайд Филиппе Дөүсте-Блази мөн өдөр Үндэсний хурлын асуултад хариулах үедээ хэлэхдээ, БНАСАУ-т хориг тавих тогтоол түргэн батлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хүсч байна гэжээ.
БНАСАУ цөмийн туршилт хийсний дараа, Японы цөмийн зэвсэг хийхгүй, цөмийн зэвсэгтэй болохгүй, зээлдэн оруулахгүй байх зарчим өөрчлөгдөөгүй гэж Японы ерөнхий сайд Абе Шинзо 10-ны өдөр хэлсэн байна. Японы засгийн газар нь БНАСАУ-ын эсрэг дангаараа хориг тавих арга хэмжээ үндсэндээ тогтоосон байна гэж Японы сонин мэдээлжээ.
Монгол, Уругвай, Шри Ланка зэрэг орны Гадаад харилцааны яам тун саяхан мөн мэдэгдэл хийж, энэ хэрэгт анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат арга замаар зохицуулахыг уриалсан байна.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|