|
БНАСАУ дахин цөмийн туршилт хийсэн байж болзошгүй гэж Японы хэвлэл мэдээллийнхэн 11-ний өдөр мэдээлсний дараа БНСУ, Америк болон Японы албаны тал бүгд үгүйсгэсэн байна.
Тагнуулын байгууллага мөн өдрийн үдээс өмнө БНАСАУ-д доргилт үүссэнийг мэдсэн байна. БНАСАУ дахин цөмийн туршилт хийсэн байж болзошгүй гэж Японы Засгийн газар үзэж байгаа бөгөөд холбогдох мэдээг яаралтай цуглуулж байна гэж Японы NHK мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч Ён Таеюн хэлэхдээ, БНСУ-ын талд БНАСАУ-ын хилд газар хөдөлсөн байдал мэдэгдээгүй, Японы хэвлэл мэдээллийн мэдээлэл үнэн бодитой биш гэжээ.
БНАСАУ хоёрдох удаагаа цөмийн туршилт хийсэн тухай гэрч Америкийн талд байхгүй гэж Америкийн цагаан ордны төлөөлөгч Блайр Жонс илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|