• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-12 10:25:58    
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

Синьхуа Агентлаг

    Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч 11-ний өдөр Пхеньянд үг хэлж, Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн боловч яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход бэлэн байгаа энэ байр суурь маань " одоо ч өөрчлөгдөөгүй" гэж илэрхийлсэн байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн нь талийгаач дарга Ким Ир Сэний " гэрээс сургаал" бөгөөд бас ч БНАСАУ-ын " эцсийн зорилт" мөн гэжээ.

    Энэхүү төлөөлөгч хэлэхдээ: БНАСАУ нь яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр Солонгосын цөмийн асуудлыг зохицуулахын төлөө " бүх хүчин чармайлтаа" гаргасан. Гэвч Америк харин хориг арга хэмжээ авах болон хаалт хийх аргаар Солонгосын " үнэнч санаа болон хүчин чармайлт"-д хандаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америк хэрвээ Солонгосыг дайсагнах бодлогоо орхиж, Солонгос Америкийн хооронд харилцан итгэлцэх харилцаа тогтоовол Солонгост ямар ч цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\