|
БНАСАУ цөмийн туршилт хийснээс бий болсон хурцадмал байдлыг хэлэлцээгээр намжаахаар Орос тэмцэж байна гэж ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Алехсандр Алексеев 11-ний өдөр Москвад хэлэв
Тэрээр хэлэхдээ, цөмийн туршилт хийсэн БНАСУ-ыг Орос зэмлэн буруушаасан бөгөөд энэ нь олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг хохироосон хэрэг мөн гэж үзэж байна. "Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-нд эргэн орж Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын хэлэлцээг түргэн сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргахыг Оросын тал БНАСАУ-д уриалж байна гэжээ.
БНАСАУ цөмийн туршилт хийснээс бий болсон ээдрээтэй байдлыг зохицуулахын тулд Орос өнөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд холбогдох талуудтай байр сууриа зохицуулж байгаа бөгөөд зургаан талын хэлэлцээний бусад талуудтай нягт зөвшилцөж байна гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|