• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-12 14:21:51    
Зургаан талын хэлэлцээнд эргэн орохыг шаардав

Хятадын Олон Улсын Радио

    Зургаан талын хэлэлцээний хүрээнд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, АНУ-ын Ерөнхйилөгч Ж.Буш, ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Алексеев нар 11-ний өдөр БНАСАУ-т тус тус шаардав. Яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход бэлэн байна гэж БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч мөн өдөр дахин нотолсон байна.

    Байдлыг цаашид муутгахгүй байхыг Аннан мөн өдөр БНАСАУ-ын засгийн газарт шаардсан бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг улс төрийн яриа хэлэлцээгээр зохицуулах хэрэгтэй, энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь Ираны цөмийн асуудлыг зохицуулахад чухал үр нөлөө үзүүлэх болно гэж тэмдэглэсэн байна.

    АНУ нь НҮБ болон холбогдох талуудтай хамтран ажиллаж, зургаан талын хэлэлцээний хүрээнд Солонгосын цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулах болно гэж Буш мөн өдөр хэлсэн боловч БНАСАУ-т цэргийн цохилт өгөх санаа өнөө Америкт байхгүй, БНАСАУ-тай мөн хоёр талын хэлэлцээ хийхгүй гэж илэрхийлсэн байна.

    БНАСАУ цөмийн туршилт хийснээс бий болсон ээдрээтэй байдлыг зохицуулахын төлөө, ОХУ өнөө Аюулгүйн зөвлөлийн хүрээнд холбогдох талуудтай байр сууриа зохицуулж байгаа бөгөөд зургаан талын хэлэлцээний бусад талуудтай нягт зөвшилцөж байна гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Алексеев мөн өдөр хэлсэн байна.

    Японы Сенат мөн өдөр тогтоол баталж, цөмийн зэвсэг болон цөмийн техник нээн хөгжүүлэх төлөвлөгөөгөө орхиж, зургаан талын хэлэлцээнд үг дуугүй түргэн эргэн орохыг БНАСАУ-т шаардсан байна.

    БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч 11-ний өдөр үг хэлж, БНАСАУ цөмийн туршилт хийсэн боловч яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход мөн бэлэн байна. Энэ байр суурь өөрчлөгдөөгүй гэж илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\