АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш 12-ны өдөр Цагаан Ордонд Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуаньтай уулзав.
Тан Жяшуань ерөнхийлөгч Бушид дарга Хү Жиньтаогийн захиаг дамжуулсан бөгөөд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван, тогтвортой байдал хийгээд аюулгүйн байдлыг хамгаалах нь Хятад Америк хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй зүүн хойт Азийн орнуудын хамтын ашиг сонирхолд ч нийцэх юм. Хятад Америк хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зүй зохистой хандаж, байдал улам муудах цаашлаад хяналтаас гарахаас сэргийлэх ёстой гэж онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал өнөө дөрвөн замын уулзвар дээр байна, талууд ухаалаг хандаж, зөвшилцөл, яриа хэлэлцээрээр асуудлыг эв зүйгээр зохицуулах ёстой, зургаан талын хэлэлцээг эртхэн сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргахыг холбогдох талуудад хүсч байна гэжээ.
1 2
|