Японы Либераль Ардчилсан Намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Абэ Шинзо мөн өдөр хуралд оролцсон ХКН-ын төлөөлөгчидтөй уулзсан байна. Япон Хятад хоёр орны удирдах хүмүүсийн уулзалт амжилттай болсон нь, хоёр орны харилцаа харилцан ашигтай байх стратегийн харилцааны шинэ үе шатанд орохыг ахиулах болно. Хоёр тал солилцоо хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, тус бүс нутгийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хувь нэмэр оруулах ёстой гэж уулзалтын үеэр Абэ Шинзо илэрхийлсэн байна. \Уртнасан орчуулж Номин хянав\ 1 2 3
|