Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райс 19-ний өдөр Сөүлд хүрэлцэн очиж, БНСУ-д хийх 2 хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлсэн байна. Тэрээр БНСУ-ын удирдах хүмүүстэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан БНАСАУ цөмийн туршилт хийсэн БНАСАУ-д хориг арга хэмжээ авах тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх тухай авч хэлэлцэх юм байна.
БНСУ-ын албаны хүн танилцуулж хэлэхдээ: мөн өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Но Моо-хюнь, БНСУ-ын гадаад харилцаа худалдааны яамны сайд Бан Ки-моон Райстай тус тус уулзах юм байна. БНСУ болон Америкийн гадаад харилцааны сайд нар бас хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Үүнээс гадна оройн зоогийн үеэр Бан Ки-моон болон Райс, мөн өдрийн орой Сөүлд хүрэлцэн очих Японы гадаад харилцааны сайд Асо Таротай дээр дурдсан 3 орны гадаад харилцааны сайдын уулзалт хийх юм байна. \Рэнчинсоо орчуулж, Номин хянав\
|