НҮБ-ын Суданы асуудлын тусгай элч Жан Пронк өнөөдөр тушаал ёсоор НҮБ-ын төв байранд түр буцаж ирэх болно, тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны бие төлөөлөгч хэвээрээ гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч С. Дужаррик 23-ны өдөр мэдэгдсэн байна.
Дужаррик хэлэхдээ, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх явцад Пронк Ерөнхий нарийн бичгийн дарга Аннаны дэмжлэгийг үргэлжлэн олох бөгөөд түүний эрх үүрэг өөрчлөгдөхгүй гэжээ. Пронк 25-ны өдөр НҮБ-ын Нью- Йорк дахь төв байранд эргэн ирж, НҮБ-ын холбогдох албаны хүмүүстэй Суданы байдлыг зөвлөлдөн хэлэлцэх болно гэжээ.
Суданы засгийн газар 22-ны өдөр Пронкийн Судан дахь эрх үүргийг эцэслүүлэхээ мэдэгдсэн бөгөөд 72 цагийн дотор Суданаас гарахыг түүнээс шаардсан байна. /Урангоо орчуулж, Номин хянав/
|