• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-24 16:46:01    
"Хятадын Түвдийн соёлын 7 хоног"-ажиллагааг Австрийн хэвлэл мэдээллийнхэн анхаарч байна

Хятадын Олон Улсын Радио

     "Хятадын Түвдийн соёлын долоо хоног- 2006" гол арга хэмжээ 23-ны өдөр Австрийн нийслэл Венад нээгдсэн байна. Австрийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ ажиллагааг анхааралдаа авч мэдээлсэн байна. Австри Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргын орлогч Буковски мөн өдөр уг ажиллагааны гэрэл зураг болон танка зургийн үзэсгэлэнг сонирхон үзээд сурвалжлагчид хэлэхдээ, Түвдэд болсон асар их өөрчлөлтийн хурдац нь Хятадын бусад нутгуудаас түргэн байгааг эдгээр зураг гүйцэд харуулсан байна гэжээ.

     Австриас Хятадад суугаа элчин сайд байсан Буковски өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэр Түвдэд 4 удаа айлчилсан юм. Тэрээр хэлэхдээ, Түвдийн үнэн бодитой байдлыг хүмүүст ойлгуулах ёстой, Түвдийн асуудлын тухай буруу ойлголттой байсаар байна гэжээ.

     Австрийн хамгийн их гүйлгээтэй Кронэнь Зэйтун сонинд, "Нэг үндэстний цаг эриний өөрчлөлт" сэдвээр " Хятадын Түвдийн соёлын долоо хоног"-ийн олон арга хэмжээг нарийн дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үүнээс гадна Австрийн Үндэсний Телевиз нь мэдээний нэвтрүүлгээрээ энэ арга хэмжээг мэдээлж, Апа агентлаг ч энэ тухай 3 мэдээ нийтэлсэн ба Венагийн өдрийн сонин, Вена телевизийнхэн ч уг арга хэмжээнүүдийг тус тус мэдээлсэн байна. \Урьхан орчуулж, Номин хянав\