• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-25 10:33:49    
Зургаан талын хэлэлцээ, Аюулгүйн зөвлөлийн хүрээнд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулна

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Сеан Майкормак 24-ний өдөр хэлэхдээ, Америктай хоёр талын шууд хэлэлцээ хийнэ гэж БНАСАУ шаардаж байгаа нь шалтаг төдий юм. Зургаан талын хэлэлцээ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахаар Америк үргэлжлэн баримталж байна гэжээ.

      Майкормак тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээ нь хэлбэр төдий биш, харин Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах зам дахь чухал эргэлт мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын оролцлого болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нийтлэг ойлголт байгаагаас дипломат арга замаар талуудын хүлээн авч болохуйц төсөл тохиролцох боломжтой болсон байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\