БНАСАУ-ын нам төр цэргийн байгууллага, олон нийтийн байгууллага болон Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайдын яам 25-ны өдөр Пхеньянгийн Хятад Солонгосын найрамдлын суварганд цэцгийн хэлхээ өргөж, Хятадын ардын сайн дурын армийн Солонгосын дайнд оролцсоны 56 жилийн ойг тэмдэглэсэн байна.
"Нодон Синмун сонин", "Минжу Чосон сонин" зэрэг БНАСАУ-ын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, Хятадын ардын сайн дурын армийн Солонгосын дайнд оролцсоны 56 жилийн ойг тэмдэглэсэн байна. "Нодон Синмун сонин"-ны тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, Солонгосын дайнд эрхэм нандин амь насаа үрэгдүүлсэн Хятадын ардын сайн дурын армийн үрэгдсэн баатарчуудад БНАСАУ-ын ард түмэн эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж байна. Манай хоёр орны найрамдлын хөгжил нь "хоёр орны социалист бүтээн байгуулалтыг түлхэн ахиулах бөгөөд Ази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай юм" гэжээ. \Рэнчинсоо оруулж, Цэцэн хянав\
|