• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-26 17:18:11    
Иракаас одоогоор цэргийн ангиа гаргахгүй

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 25-ны өдөр цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Иракаас цэрэг гаргах тодорхой цагийн хуваарь тогтоохгүй юм гэжээ. Мөн өдөр, Английн Ерөнхий сайд Тони Блэйр ч Английн цэрэг одоохондоо Иракаас гарахгүй гэж онцолсон байна.

     Буш хэлэхдээ, Америк Иракийн байдлын дагуу тактикдаа зохицуулалт хийх бөгөөд Иракийн засгийн газрын улс орны аюулгүй байдал, тогтвортой байдлаа хамгаалахын төлөө гаргасан хүчин чармайлтыг үргэлжлэн дэмжинэ гэжээ. Иракийн засгийн газрыг дэмжих хэрэгтэй бөгөөд Иракийн Суннитийн бүлгийг ятгаж байгаад засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний зэвсгийг хураалгаж, үндэстний эвлэрэл зохицлын зорилтыг хүлээн авахуулах хэрэгтэй гэж тэрээр бас Арабын улс орнуудаас шаардсан байна.

     Блэйр 25-ны өдөр Төлөөлөгчдийн танхимд холбогдох асуултад хариулж хэлэхдээ, Английн засгийн газрын Иракийн тухай бодлого өөрчлөгдөхгүй, Иракийн цэргийн анги аюулгүй байдлын хяналтын эрхээ хүлээн авах чадалтай болсон үед л Иракт байгаа Английн цэргийн ангийг Иракаас татан гаргах болно гэжээ. \Буян орчуулж,Урангоо хянав