Оросын Ерөнхийлөгч Путин мөн өдөр телевиз радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлэхдээ, улс орны аюулгүйн ашиг сонирхол болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилготой ашиглах эрх нь батлагдсан угтвар нөхцөлд 6 талын хэлэлцээнд буцахад бэлэн байна гэж Хойд Солонгос Олон улсын хамтын нийгэмлэгт дохио өгсөн байна гэжээ. 6 талын хэлэлцээг сэргээх боломж байна, гэвч холбогдох тал хүчин чармайлт гаргах ёстой гэж Путин үзсэн байна. Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн нь Орос Хойд Солонгос хоёр орны харилцааг хохироосон гэж тэрээр бас хэлжээ. \Урьхан орчуулж Буян хянав\ 1 2 3
|