УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 24-ны өдөр Лондонд Английн парламентын Лордуудын танхимын дарга хатагтай Хелене Хаиман, Төлөөлөгчдийн танхимын дарга Мичаел Мартин хийгээд Хятадын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзсан байна.
Жя Чинлинь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятад Английн тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа сайн хөгжиж, чухал салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй шинэ үр дүнд хүрсэн байна. Хятад Англи хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайвны хөгжилд ашигтай юм. Английн Парламент болон түүний холбогдох байгууллагатай олон давхарга олон хэлбэрийн солилцоо хамтын ажиллагаа зохион явуулж, хоёр орны ард түмний найрамдлыг зузаатган, Хятад Английн харилцааг бүх талаар хөгжүүлэхийн төлөө нааштай үүрэг гүйцэтгэхэд УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо бэлэн байна гэжээ.
1 2
|