Да Нанг хот орж Вьетнамд хийх төрийн айлчиллаа эхлүүлсэн ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ху Жиньтао 15-ны өдөр Да Нанг хотын намын хорооны нарийн бичгийн дарга Руан Ба чуангтай уулзах үе хэлэхдээ, хоёр орны орон нутгийн муж хотынхон солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бол хоёр нам хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хятад Вьетнамын харилцааны хөгжлийг ахиулах чухал хөдөлгөх хүчин мөн, хоёр тал солилцоогоо нэмэгдүүлж, харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хамтаар хөгжхийг хүсч байна гэжээ.
Руан Ба чуанг Да Нанг хотод айлчилж байгаа Хү Жиньтаог халуунаар угтаж, Хү Жиньтаогийн Вьетнам дахь айлчлал нь Вьетнам Хятадын харилцааг шинэ түвшинд хүргэх юм гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \Буян орчуулж, Баатар хянав\
|