ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Ханойд хүрэлцэн очиж, Вьетнамд хийж байгаа төрийн айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэрээр Ханойд болох АПЕК-ийн удирдагчидын албан ёсны бус 14-р бага хуралд оролцох болно.
Хү Жиньтао Вьетнамын гуравдугаар том хот Да Нангд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Ханойд хүрэлцэн очсон юм. Да Ганг хотоос мордохоосоо өмнө Да Ганг хотоос өмнөш 30 км зайтай байдаг эртний хот Хой Антай танилцсан байна.
Ханойд байх хугацаандаа Хү Жиньтао ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нонг Дук Ман болон Вьетнам улсын дарга Нуен Мин Циеттэй хэлэлцээ хийх бөгөөд Вьетнамын үндэсний хурлын болон засгийн газрын удирдах хүмүүстэй уулзах болно. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|