ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао 17-ны өдөр Ханойд Вьетнамын үндэсний хурлын дарга Гуень Путронтой уулзсан байна.
Уулзалтын явцад Ху Жиньтао хэлэхдээ, Хятад Вьетнамын нийгмийн байгуулал нь адил бөгөөд, улс орны байдал нь адилавтар байж, хоёр орны хууль тогтоох байгууллага нь социалист ардчилал, хууль зүйн тогтолцооны үйлсэд чухал үүрэг хариуцлага хүлээж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд БХАТИХ болон Вьетнамын үндэсний хурлын найрсаг хэлхээ хлбоо хамтын ажиллагаа өдөр ирэх тусам эрчимжиж, хоёр орны харилцааг тал бүрээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулсан байна гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ, хоёр орны хууль тогтоох байгууллага нь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан суралцаж, өөр өөрийн орны эдийн засгийн хөгжил болон хууль зүйн байгуулалтад тус дөхөм болохын төлөө цуцалтгүй чармайхыг хүсч байна гэжээ.
Гуен Пүтрон хэлэхдээ, Вьетнамын тал Хятадын туршлагаас авч хэрэглэж, улс орноо удирдах талаар Хятадын талтай туршлагаа солилцохыг хүсч байна. Вьетнамын үндэсний хурал хоёр орны хууль тогтоох байгууллагатай хэлхээ холбоогоо зузаатган, хуулиар засах орон байгуулах талаар хэлэлцэж, хоёр орны харилцааг урагш ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэжээ. \Номин орчуулж Баатар хянав\
|