• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-19 19:57:25    
АПЕК-н удирдагчдын албан ёсны бус 14-р бага хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

      АПЕК-н удирдагчдын албан ёсны бус 14-р бага хурал хоёр хоног хуралдаад 19-ны өдөр Веьтнамын Ханойд өндөрлөсөн байна. Бага хурал нь "Ханойн тунхаг" баталсан бөгөөд Солонгосын цөмийн туршилтын асуудлаар амаар мэдэгдэл нийтэлсэн байна.

     АПЕК-н чөлөөтэй, нээлтэй худалдаа болон хөрөнгө оруулалтыг чармайн биелүүлж, тогтвортой хөгжил заналхылалд учрахаас сэргийлж, аюулгүй, сайн сайхан худалдааны орчин бий болгож, хүн төрөлхтний аюулгүйн байдлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж тунхагт тэмдэглэсэн байна.

      Дэлхийн худалдааны байгууллагын Дохагийн хөгжлийн хөтөлбөрийг дэмжих бол АПЕК-н тэргүүн нарын бодолхийлах чиг шугам болох юм гэж тунхагт бас дахин нотолсон байна.

     Солонгосын цөмийн туршилтын асуудалд холбогдуулан бага хурал нь амаар мэдэгдэл нийтэлж, Солонгосын хойг болон Зүүн хойт Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүйн байдал тэрчлэн энхийн аргаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах АПЕК-н зориг санааг дахин нотолсон байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хобогдох тогтоолыг заавал хэрэгжүүлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг эрэс дэмжих хэрэгтэй гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Дөрөвдөх ээлжийн 6 талын хэлэлцээгээр тохиролцсон хамтарсан мэдэгдэлийг хэрэгжүүлж, зургаан талын хэлэлцээг эртхэн сэргээхийн төлөө бодитай, үр ашигтай арга хэмжээ авахыг холбогдох тулуудад мэдэгдэлд бас уриалсан байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Баатар хянав.\