• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-19 20:02:06    
Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Ж.Буштай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Вьетнамын нийслэл Ханойд Америкийн Ерөнхийлөгч Ж.Буштай уулзан хоёр тал Хятад Америкийн харилцааны одоогийн хөгжилд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

      Уулзалтын явцад дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад Америк хоёр орон дэлхийн энх тайван тогтвортой байдал, хүн төрөлхтний хамтын ашиг сонирхолын чухал асуудлаар яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх ёстой, итгэлцэлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санал зөрилдөөнөө зүй зохистой зохицуулж, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэх ёстой. Америкийн тал нэг Хятад улсын бодлогыг үргэлжлэн баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулагч" хагалан бутаргах хүчинд ямар ч буруу тохио өгөхгүй байж, Хятад Америкийн хамтын стратегийн ашиг сонирхолыг хамгаалахыг хүсч байна гэжээ. Буш хэлэхдээ, Хятад улстай стратегийн төрөл бүрийн яриа хэлэлцээ хийж, олон давхарагын харилцаа холбоотой байхыг хүсч байна. Тайваний асуудлаарахи Америкийн бодлого өөрчлөгдсөнгүй гэжээ.

      Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай ярих үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, яриа хэлэлцээгээр зохицуулах чиглэлийг баримтлан, оюун ухаан тэсвэр тэвцээрээр зохицуулах төслийг эрэн олж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг түргэн биелүүлэх хэрэгтэй гэжээ. Хятадын тал талуудтай хамтаар чармайн зургаан талын хэлэлцээг зохистой үед сэргээн, хамтын мэдэгдэлд хийсэн талуудын амлалтыг дахин нотолж, зургаан талын хэлэлцээ гол чухал талаар ахиц хийхийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж тэрээр онцолсон байна.

      Энх тайван арга замаар асуудлыг зохицуулахад Америк бэлэн байна, зургаан талын хэлэлцээ амжилтад хүрэхийг хүсч байна гэж Буш илэрхийллээ./Урангоо орчуулж, Баатар хянав/