• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-19 20:09:31    
Хү Жиньтао Лаост хийх төрийн айлчлалаа эхлүүллээ

Хятадын Олон Улсын Радио

      Лаосын ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лао улсын дарга Чоуммали Сауасонены урилгаар, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жинь Тао 19-ний өдөр Лаосын нийслэл Вьентьянд хүрэнлцэн очиж, Лаост хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.

     Хү Жиньтао хүрэлцэн очисыхоо дараа нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Лаос хоёр орон бол уул усаараа залгалдсан хөрш, хоёр нам, хоёр орны ард түмэн гүн зузаан уламжлалт найрамдалтай юм. Хоёр орон бол сайн хөрш, сайн анд, сайн нөхөр, сайн түнш юм. Хятад Лаосын хоёр нам хоёр орны харилцаа тал бүрээр гүнзгийрэн хөгжиж байна. Хоёр тал улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн талаар чин үнэнчээр хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад харилцан дэмжилцэж, нягт хамтран ажилласаар байна. Миний энэ айлчлалаар дамжин найрамдлааа зузаатган, итгэлцэлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өрөгтгөн, Хятад Лаосын урт хугацааны тогтвортой, сайн хөршин найрсаг, харилцан итгэлцсэн бүх талын хамтын ажиллагааг нэн сайн хөгжүүлнэ гэдэг эргэлзэхгүй байна Гэжээ.

     Лаос бол Дарга Хү Жиньтаогийн Азийн орнуудад хийж байгаа айлчлалын хоёрдох орон болох юм./Баатар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/