Саяхан Вьентьянд хүрэлцэн очиж Лаост төрийн айлчлал хийж байгаа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Лаосын ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Чоумали Сауасонетэй хэлэлцээ хийсэн байна.
Хоёр тал Хятад Лаосын уламжлалт найрамдлыг зузаатган, хоёр талын улс төрийн итгэлцэлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Лаосын сайн сайхан ирээдүйг төсөвлөх талаар саналаа солилцсон байна.
Хэлэлцээнээс өмнө Чоумали Сауасоне Дарга Хү Жиньтаод зориулан угтах ёслол хийлэгсэн байна./Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|