• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-20 11:12:17    
Хятад, Лаосын төрийн тэргүүнүүд ХОУР-ын нэвтрүүлгийн нээлтийн ёслолд оролцов

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ху Жиньтао 19-ний өдөр Лаосын нийслэл Вьентьянд Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Чоуммали Сайгнасонетай хэлэлцээ хийв. Хоёр орны удирдагчид хамтаар чармайж, урт хугацаанд тогтвортой, сайн хөршийн найрамдал, харилцан бие биеэ итгэх, бүх талаар хамтран ажиллах чиг шугам баримталж, хоёр нам, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргана гэж санал нэгтэй зөвшөөрсөн байна.

      Ху Жиньтао хэлэхдээ, шинэ зуун эхэлснээс хойш, Хятад Лаосын хоёр нам, хоёр орны харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж, олон салбарт, олон түвшинд хөгжих аятай сайхан байдал бий болсон байна. Лаосын нам болон засгийн газар нь Тайвань, Түвд, хүний эрх зэрэг Хятадын төрийн бүрэн эрх, гол ашиг сонирхолд холбогдсон чухал чухал асуудлаар Хятадын талыг ямагт эрс шуурхай дэмжиж байна. Хятадын тал үүнд баярлан талархаж байна гэжээ. Ху Жиньтао мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал санаачлага дэвшүүлсэн байна.

      Мөн өдрийн орой нь хоёр орны төрийн тэргүүн нар мөн ХОУР-ын Вьентьян дэх FM-ийн нэвтрүүлгийн нээлтэнд оролцсон байна. Ху Жиньтао нээлтийн ёслол дээр хэлэхдээ, ХОУР-ын Вьентьян дэх FM-ийн нэвтрүүлэг эхэлсэн явдал нь хоёр орны бие биеийн ойлголцол, найрамдыг бэхжүүлэхд шинэ гүүр болж хоёр орны урт хугацаанд тогтвортой, сайн хөршийн найрамдал, бие биеийн харилцан итгэлцэл, бүх талын хамтын ажиллагааны харилцаанд хувь нэмэр оруулах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\