ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ху Жиньтао Лаост хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд Энэтхэгт төрийн айлчлал хийхээр 20-ны өдөр тусгай онгоцоор Вьентьянаас мордов.
Вьентьянд байсан хугацаандаа Ху Жиньтао Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Чауммали Саигнасонетай хэлэлцээ хийж, урт хугацаа тогтвортой байх, сайн хөршийн найрамдал, бие биеэ итгэх, бүх талаар хамтран ажиллах чиг шугам баримталж, хоёр нам хоёр орны харилцааг байнга шинэ шатанд гаргахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв. Ху Жиньтао мөн Лаосын нам төрийн бусад удирдах хүмүүстэй уулзсан байна.
Дарга Ху Жиньтао Вьентьянд мөн ХОУР-гийн Вьентьян дэх FM-ийн нэвтрүүлэг эхлэх ёслолд оролцсон бөгөөд энэ нэвтрүүлгээр Лаосын ард түмэнд чин үнэнч мэндчилгээ хүргэсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|