Хү Жиньтао Лаосын Ерөнхий сайд Боуасоне Боупхаванхтай уулзах үе хэлэхдээ, Хятад Лаосын найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээсэн байна, Хятад Лаос хоёр орон бол жинхэнэ сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш юм гэжээ. Хү Жиньтао хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц их, хэтийн төлөв саруул байна, дараачийн гол үүрэг бол хамтын ажиллагааны нөөц хүчийг гүйцэд дайчлан, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх явдал болно гэжээ.
1 2 3
|