Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Вьентьянд Лаосын үндэсний хурлын дарга Тонгсинг Таммавонгтой уулзахдаа, Лаостай хамтаар хоёр орны хууль тогтоох байгууллагын бүх талын найрсаг харилцааг үргэлжлэн хэвээр байлгаж, хууль тогтоох, хяналт тавих зэрэг талаар харилцан сурахд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
Тонгсинг хэлэхдээ, Лаосын үндэсний хурал нь БХАТИУ-тай маш сайн сайхан хамтын ажиллагааны харилцаатай юм, хууль тогтоох талаар Хятадын тал Лаосын үндэсний хуралд нандин туршлага хангаж, Лаосын үндэсний хурлын хууль тогтоох үр ашгийг дээшлүүлсэн байна. Хоёр тал харилцаагаа нэн илүү хөгжүүлж, хууль тогтоох байгууллагын дээд хэмжээний харилцан айлчлалыг хэвээр байлгаж, Лаосын үндэсний хурлын боловсон хүчинг бэлтгэх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг Лаосын тал хүсч байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|