Энэтхэгт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 21-ний өдөр Шинэ Делид Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Шингхтэй уулзаж, хоёр тал Хятад Энэтхэгийн харилцаа, хоёр орны харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Хэлэлцээ хийхээс өмнө, Энэтхэгийн Ерөнхийлөгч А.П.Ж Абдул Калам Ерөнхийлөгчийн ордны өргөн чөлөөнд ёслол хийж дарга Ху Жиньтаог угтсан байна. Ёслол төгссөний дараа дарга Ху Жиньтао Махатма Гандийн бунханд очиж цэцгийн баглаа өргөсөн байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|