
Энэтхэгийн Ерөнхийлөгч Абдул Каламын урилгаар, Хятад улсын дарга Ху Жиньтао 20-ны өдөр Шинэ Дэлид хүрэлцэн очиж, Энэтхэгт төрийн айлчлал хийж байна.
Дарга Ху Жиньтао Шинь Дэлид очсоны дараа онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Энэтхэг бол хөгжиж байгаа том орон мөн. Хоёр орон сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь хоёр ард түмэнд буян болох төдийгүй, Азийн тэрчилэн дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм гэж тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаа би найрамдлаа зузаатган, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, ирээдүйгээ төсөөлөн төлөвлөх зорилготойгоор ирсэн юм гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|