Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 21-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Энэтхэг бол хамтын ажиллагааны түнш, найз юм. Хоёр тал урт хугацаа найрсаг байж, хамтаар хөгжин, Ази тив болон дэлхийн энх тайван хөгжлийн төлөө хамтаар хүчин чармайлт гаргахыг хүсч байна гэжээ.
Энэтхэгийн ерөнхийлөгч Абдул Каламын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Шинэ Делид хүрэлцэн очиж, Энэтхэгт төрийн айлчлал хийж байгаа юм. Энэ бол арван жилийн турш Хятадын төрийн тэргүүний Энэтхэгт хийж байгаа анхны айлчлал юм./Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|