НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдөр яаралтай хурал хуралдуулан даргын мэдэгдэл нийтэлж, улс төрийн аллага болон террорист бусад арга замаар Ливаны тогтвортой байдлыг эвдэх гэсэн санаархлыг зэмлэн бурушаасан бөгөөд тэвчээртэй байж, байдлыг цаашид муудуулахаас сэргийлэхийг холбогдох талуудад уриалсан байна.
Мөн өдөр Америк, Орос, Итали, Европын холбооны дарга орон Финланд, Сири, Арабын холбоо зэрэг улс орон болон олон улсын байгууллага нууцаар хөнөөсөн энэ хэргийг зэмлэн бурушаасан байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/ 1 2
|