
Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 22-ны өдөр Шинэ-Делид Энэтхэгийн ардын нам болон Зүүний бүлгийн улс төрийн намын удирдагч нартай тус тус уулзсан байна.
Дарга Ху Жиньтао Энэтхэгийн ардын намын нэр хүндтэй удирдагч Л. К. Абвахитай уулзах үед, ХКН Энэтхэгийн ардын намтай хамтран Хятад Энэтхэгийн харилцааны хөгжлийг ахиулахын төлөө хэлбэрэлтгүй чармайна гэж илэрхийлсэн байна. Абвахи хэлэхдээ, Өнөөдөр Энэтхэг Хятадын харилцаа стратегийн хамтын ажиллагааны түншийн чиглэл тийш хөгжиж байна, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд авч байгаа Хятадын талын байр суурийг Ардын нам дэмжин сайшааж, хоёр талын харилцааны хөгжил нэн сайн болно гэдэгт итгэж байна гэжээ.
Энэтхэгийн зүүний бүлгийн улс төрийн намын удирдагчидтай уулзах үед дарга Ху Жиньтао хэлэхдээ, Зүүний бүлгийн улс төрийн нам бол Энэтхэгийн улс төрийн тавцан дахь нэг мөрийн чухал хүчин мөн, бас ч Хятад Энэтхэгийн найрсаг үйл хэргийг дэмжигч бат бэх хүчин мөн бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад ихээхэн ажил хийсэн юм гэжээ. Хятад Энэтхэгийн харилцаа бол хамтран ажиллаж харилцан нөхөх харилцаа мөн, Энэтхэг Хятадын нэн нягт харилцааг цаашид хөгжүүлэхээр Энэтхэгийн зүүний улс төрийн намынхан чармайж, ХКН-тай нам засгийг засч цэгцрүүлэх талаар туршлагаа солилцоход бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|