Хятад улсын дарга Ху Жиньтао болон Энэтхэгийн Ерөнхий сайд Манмухан Шинг 21-ний өдөр Шинэ Делид "Хятадын засгийн газар болон Энэтхэгийн засгийн газрын хөрөнгө оруулалтыг ахиулан хамгаалах хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
Уг хэлэлцээрийн дагуу, хоёр орны засгийн газар, харилцан хөрөнгө оруулагчдад тус тусын орны иргэний эрх эдлүүлж, худалдааны хөнгөлөлт үзүүлэн хоёр талын хөрөнгө оруулагчдын зүй ёсны эрх ашгийг хамгаалах болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|