Энэтхэгт айлчилж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 23-ны өдөр хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттөй эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр оронд үнэн бодитой ашиг олгосон бөгөөд хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн байна гэжээ.
Ху Жиньтао мөн өдөр Энэтхэгийн Бомбейд Хятад, Энэтхэгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт бюу ерөнхий захирал нарын чуулга уулзалтад оролцохдоо хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ил тод үр дүнд хүрч, хоёр талын харилцааны шинэ онцлог болсон байна. Хоёр орны худалдааны хэмжээ энэ онд 20 тэрбум ам.долларыг давж, хоёр орны тогтоосон 2008 оны зорилтыг урьдчилан биелүүлэх төлөвтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад, Энэтхэг хоёр орон түргэн хөгжих үе шатандаа орж, хөгжлөө түргэтгэх түүхэн нөхцөл боломж олдож байна. Энэтхэгийг Хятад улс найз, түншээр үзэж, Энэтхэгийн хөгжилд чин үнэнчээр баяр хүргэж байна.
Хятад, Энэтхэгийн хөгжил нь хоёр орны тал бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж олгож байна гэжээ. \Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|