• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-26 16:33:17    
Дарга Ху Жиньтао Пакистаны Лахор хотын иргэдийн хүлээн авалтад оролцов

Синьхуа Агентлаг

    Пакистанд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао 25-ны үдээс хойш Лахор хотод Пүнжаб мужийн Засгийн газар болон Лахор хотын захиргааны комиссын дарга Ху Жиньтаод тусгай зориулсан хотын иргэдийн өвдөгш их хүлээн авалтад оролцсон байна.

    Уг хүлээн авалтад дарга Ху Жиньтао хэлэхдээ, Хятад Пакистаны найрамдал нь өнө удаан түүхтэй бөгөөд ил тод цаг үеийн онцлогтой юм, тэр нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтовортой байдал, хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм гэж энэ айлчлалын үеэр би өөрөө болон Ерөнхийлөгч Мушараф жич Пакистаны бусад удирдагч нар санал нэгтэй үзсэн байна гэжээ. Олон улсын үйл хэрэг ямар хувьралт гарсан ч Хятад Пакистаны өнө удаан түүхтэй найрамдал хэзээ ч хувьрахгүй юм гэж Дарга Ху Жиньтао онцлосон байна.

    Пүнжаб мужийн тэргүүн сайд Первез Елахи уг хүлээн авалт дээр хэлэхдээ, Пакистан Хятадын найрамдал нь шалгалтыг даасан, бат бэх найрамдал юм, Пакистаны хөгжилд нэн сайн тус дөхөм үзүүлэхийн тулд Пакистаны ард түмэн Хятадын ард түмний амжилт олсон туршлагаас суралцхад бэлэн байна гэжээ.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\