Бээжингийн цагаар 2-ны өдрийн үдээс хойно, Дохагийн Азийн спортын наадмын анхны алтан медаль тодорсон байна. Эрэгтэйн 10 метрийн хий винтовын тэмцээнд Хятадын тамирчин Жү Чинань, Лю Тяньюу болон Ли Же нар гармагай оролцож, 1785 оноогийн амжилтаар энэ удаагйин Азийн спортын наадмын анхны алтан медалийг хүртсэн байна. БНСУ болон Энэтхэгийн тамирчин тус тус мөнгөн медаль болон хүрэл медаль авсан байна.
Азийн биеийн тамир спортын 15-р наадам нь орон нутгийн цагаар 12-р сарын 1-ний өдөр Катарын нийслэл Дохад эхэлсэн байна. Энэ удаагийн Азийн спортын наадам нь оролцсон хүний тоогоор хамгийн олон наадам болсон байна. 15 хоног явагдах энэ наадамд Азийн 45 улс орон болон бүс нутгийн 10 мянга гаруй тамирчид албаны хүн оролцсон бөгөөд 424 алтан медалийн төлөө өрсөлдөх болно.
Орон нутгийн цагаар 2-ны өдөр явагдсан гимнастик, Жудо бөх, буудлаг, усанд сэлэх болон хүндийн өргөлт зэрэг 5 том төрлийн шувтралтын тэмцээнд нийт 20 алтан медаль тодрох юм байна./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|