• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-03 17:23:26    
Дохагийн Азийн спортийн наадын 3-ны өдрийн мэдээ

Хятадын Олон Улсын Радио

      Орон нутгийн цагаар 2-ны өдөр, Дохагийн Азийн спортийн наадмын албан ёсны тэмцээн эхэлж, тодорсон 20 алтан медалийн дотроос Хятад улс 16 алт, 5 мөнгө , 2 хүрэл мадель авч, маделын тогоороо хошуучилж байгаа.

       Буудалгын тэмцээнд, Хятадын тамирчид мөн өдөр 6 алтан медаль хүртэв, үүнд эрэгтэйн 10 метрийн хий винтовын тэмцээнд Хятадын тамирчин Жү Чинань, Лю Тяньюу, Ли Же нар гармагай оролцож, 1785 оноогийн амжилтаар Азийн спортийн энэ наадмын анхны алтан медалийг авсан байна.

       Хятадын хүндийн өргөлтийн тамирчид 2-ны өдөр хүндийн өрөглтийн тэмцээний бүх алтан медалийг авсан байна. Ван Минжуань, Ли Пин тус тус эмэгтэйн 48 килограммийн жингийн болон 53 килограммийн жингийн аварга болж, Ли Жэн эрэгтэйн 56 килограммийн жингийн аварга болсон байна. Эмэгтэйн жюдогийн 78 килограммийн жингийн тэмцээнд Дүн Вэнь Монголын тамирчныг хаяж аварга болсон байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\