Венесуэлийн сонгуулийн саналыг тоолох ажлын 78.31% нь дуусч, Өөрчлөлтийн холбооны нэр дэвшигч, өнөөгийн Ерөнхийлөгч Чавес олонхийн саналаар дахин сонгогдсон байна гэж Венесуэлийн сонгуулийн хорооны дарга Лусена 3-ны орой мэдэгдэв.
Венесуэлийн сонгуулийн хороо нь мөн орой санал тоолсон дүнгийн дагуу, Чавес нь 5 сая 936 мянган санал авч, тоолсон саналын 61.35%-г эзэлсэн юм байна. Сөрөг бүлгийн эв санааны холбооны нэр дэвшигч Росалес нь тоологдсон саналын 38.39%-г авсан юм байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
1 2
|